Зүүд
Унтаа үе буюу Бие сүнс 5 хэмжээст орчин рүү бүрэн шилжсэн үед түүнд өгөгдөх Далд ертөнцийн мэдээлэл дүрслэлүүдийг зүүд гэнэ. Зүүдийг Буурлууд тодорхой эрчим болон цаг хугацаа зарцуулж байж зориуд үүсгэдэг бөгөөд зарим тохиолдолд сайн “зүүд урлаач”-аар зүүд захиалан хийлгэх нь ч бий. Тодорхой эрчим зарж үүсгэсэн зүүдийг Бие сүнс уншихдаа мөн л тодорхой хэмжээний эрчим хэрэглэдэг. Хар дарах, утга учиргүй ээлжлэн өрнөх замбараагүй гэмээр урт үргэлжлэх зүүд зүүдэлсний дараа тархи ядарсан, унтаж амраагүй мэт санагддаг нь үүнтэй холбоотой. Бас зүүд бол Бие сүнсийг 5 хэмжээст орчинд дасгах бэлтгэлийн нэг хэсэг хэмээн ойлгож болно. Хүмүүс зүүдэлдэггүй байсан бол өөр хэмжээст орчны тухай мэдээлэл авах ямар ч боломжгүй байсны дээр үхсэнийхээ дараа 5 хэмжээст орчинд дасан зохицох ямар нэг мэдлэггүй байх байсан гэж шууд ойлгож болно. Мөн зарим тохиолдолд Язгуур сүнс болоод дотоод хамаарлын бүсийн хэн нэгэн, Бие сүнсэнд хүргэх мэдээллээ зүүдээр дамжуулан өгөх нь бий. Зүүдэндээ ач холбогдол өгдөг, зүүдээ манадаг хүмүүст зориулан хэлэх үг, хийх үйлийг нь өгөгдөл болгон дамжуулах нь түгээмэл байдаг ба үүнийг бид зөнтэй зүүдлэх хэмээн ярьдаг.