Сэрэнги үзэл санаа
Номын бүлхэмийн зүгээс “СЭРЭНГИ үзэл санаа” гэх цоо шинэ үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлж байгаа бөгөөд энэ үзэл санааны гол онцлог нь хүмүүс ухаан ухамсар хоёроо эн тэнцүүхэн хөгжүүлж ашиглах тухай байдаг. Ухаан ухамсар хоёр бол тэс өөр ухагдахуунууд. Ухаан зөвхөн тархитай хамааралтай мэдлэг туршлагуудын цуглуулга бөгөөд зөвхөн Амьдрахуйд л бий болдог. Харин Ухамсар гэдэг нь бидний Язгуур сүнсэнд тээгдэн ирдэг хүмүүний дотоод сэрэхүйд хамаарагдах мэдрэмжүүд юм. Эдгээр мэдрэмжүүд ухаанаас үл хамаарах өөрсдийн илэрхийлэмжүүдтэй. Цаад утгаараа хүмүүс бидний хийж үйлдэж үл болох бүхий л “БОЛОХГҮЙ” гэх муу муухай сэдэл санаанууд бидний ухамсарт анхнаасаа л “болохгүйг”-ээрээ кодлогдон ирсэн байдаг. Энэ дарагдаж кодлогдсон өгөглүүдийг ил болгон, мөрдөж амьдрах тухай уриалга санаачлагыг “Сэрэнги үзэл санаа” гэнэ.