Чиглүүлэгч хөтөч
“Хүн буюу Бид” номын утгыг бүрэн ойлгож ухсан, номын нөлөө хаялгыг өөрийн сүнсээр мэдэрсэн, тэрчлэн дотоод агуулга болон ерөнхий санаануудыг нь жижгээс нь том хүртэл нь бүрэн мэддэг болсон хандагчийг бүлхэмийн Чиглүүлэгч хөтөч-өөр томилон ажиллуулна. Чиглүүлэгч хөтчийн ажиллах хүрээ нь “Хүн буюу Бид номын уншигчдын бүлхэм” болон www.serengy.net дотор багтах уг номыг уншсан хүмүүсийн бүлхэм байна. Тэрчлэн ном уншаагүй хүмүүсийг ятгах, тэдэнд нөлөөлөх гэж оролдох, номын тухай эерэг сөрөг ямар нэг зүйл ярих тэрчлэн номын дотоод нууцуудыг дэлгэх зэрэг хориглосон журмуудыг мөрдөх болон мөрдүүлэх нь Чиглүүлэгч хөтчүүдийн үүрэгт багтана.