Хэц
Хэн нэгний хийсэн муу үйлийн үр дагаврыг ирээдүйн үр удам нь заавал үүрэх далд ертөнцийн хэвшмэл хуулийг “Хүн буюу Бид” номд хэцлэгдэх, хэцэд зангидагдах хэмээн тайлбарласан байдаг. Товчхондоо хэц гэдэг нь Монголчуудын ярьж заншсанаар “үйлийн үр” юм. Хэцлэх гэдэг нь муу үйлийн үрээр нэгэнт үүссэн хэм, эрчмийг өөрсдөөр нь буюу удмын хэн нэгнээр нь заавал засуулж барагдуулах гэсэн далд утгатайгаас гадна тэрхүү муу үйлийг үйлдсэн болон үүрсэн сүнснүүдэд алдааг нь таниулах, хэмийн муу нөлөөг нь мэдрүүлэх, улмаар ухааруулж ойлгуулах замаар давтан үйлдэхгүй болгох давхар зорилготой байдаг. Ерөнхийд нь авч үзвэл энэ “хууль” ухаант бус ухамсарт хүмүүс буюу гариг дэлхийн жинхэнэ эздийг бий болгох үндсэн зорилготой бөгөөд энэ зорилгоо хангахын тулд бүтээсэн ТЭД-ний төгс технологиудын нэг нь юм. Хүн төрөлхтөн ухаарч ухаажихын хэрээр хэцлэгдэх шалтгаанууд нь аажмаар багассаар жинхэнэ хүмүүс болцгооно. Ирээдүйн хүн төрөлхтний хувьд “Хэц” гэдэг энэ үг хэрэглэгдэхээ больсон үгсийн санд хадгалагдан үлдсэн үл таних үг болно.