Амилгаа шаталбар
Шууд утгыг нь дахин программчлах, Update хийх гэх мэт үгээр илэрхийлж болно. Бүтээмэл буюу хиймэл оюун ухааныг хэдэн хоромын хугацаанд дахин программчилж болдог бол амьд организм дотор хөгжүүлсэн оюун ухааныг тэгэж болдогггүй. Заавал тодорхой хэмжээний цаг хугацаа, төлөвлөлт загварчилгаа хэрэгтэйгээс гадна орчин нөхцөл, үржил угсааг нь тооцон аажмаар өөрчлөх хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл хүний оюун ухаан гарган авсан тэр зарчмаар буюу сүнсний генийн кодоор нь дамжуулан далд ухамсарыг нь өөрчлөх зарчмаар дахин программчилна гэсэн үг. Энэ үйл явц аль хэдийн эхэлсэн ба үүнийг хүмүүс бид Шинэ эрин, Бумбын эрин, 5D-д шилжих үе гэхчлэн нэрлэж байна. Харин “Хүн буюу Бид” номд үүнийг “Сэрэнги эрин” хэмээн нэрлэж бичсэн байдаг. Оюун ухааныг түшиглэн хөгжиж буй хүмүүн төрөлхтний ухамсар сэрэхүй хэтэрхий гажиж өөрчлөгдөн, хүмүүнлэг бус амьтанлаг шинжтэй болж байгааг бид ч өөрсдөө мэддэг болсон. Мөнгө ахуйг хэт шүтсэн аргын сэтгэхүйт амьдрахуйн энэ хэлбэр маань хүмүүс бидний жинхэнэ мөн чанарыг аажмаар өөрчлөн бие биесээ үй олноор нь хөнөөх, дарлан мөжихөөс эхлээд хэт тэгш бус хуваарилалтаас үүдэн бий болсон олонхи нь цөөнхдөө үйлчилдэг, цөөнхи нь олонхоо дарангуйлдаг ийм гажсан нийгмүүдийг үүсгэсэн хэрэг. Ухаан хөгжихийн хэрээр ухамсар даган өөрчлөгдөх Оршихуйн нөлөө алдагдсанаас үүдэн “Ухамсар” үгүй ухаант “хүн төрөлхтөн” бий болж буйг өөрчлөхийн тулд ТЭД бидний оюун сэтгэхүйд дахин программчлал хийх зайлшгүй шаардлагатай болсон учраас дэлхий даяар “Spiritual aweking” буюу сүнсний сэрэлт хэмээх ухамсрын өөрчлөлтүүд эхлүүлснийг нь “Хүн буюу Бид” номын ахан дүүс “Амилгаа шаталбар” хэмээн утгачилан буулгасан болно. УХААН УХАМСАР нь тэнцүү хүмүүс буюу Аргын ухаан, Билэгийн ухааны аль алийг нь хэрэглэж чаддаг хүмүүс, өөрөөр хэлбэл СЭРЭНГИ ХҮМҮҮС бий болгох үндсэн зорилготой хүн төрөлхтнийг нийтэд нь хамарсан хөгжлийн шаталбар, гэж ойлгох хэрэгтэй.