Бие сүнс
Хүний дотоод сүнс хэдий ч Язгуур сүнснээс асдаа, бие даамал оршдог оюун ухааны нэг хэлбэрийг Бие сүнс гэнэ. Энэ сүнс дэлхийн гаригийн 3 хэмжээст орон зайд физикль биеийн дотор түр оршин амьдрах хугацаандаа Оршихуйн ухааныг үл хэрэглэн, хүний үндсэн мөн чанар болох хайр энэрэл, хүнлэг сэтгэхүйг чадлаараа хөгжүүлэн өөрийн эрчимээ нэмэгдүүлэх зорилготой ирдэг. Хэр хэмжээнд ухаарах, “Хүн”-ий үндсэн төлөвийг өөртөө хэр суулгах, Амьдрахуйн эерэг сөрөг элдэв үйлчлэлүүдэд хэр дасан зохицох, улмаар Оршихуйгаас илгээгдсэн жинхэнэ хүний үндсэн мөн чанарыг хэрхэн ухаарч, илэрхийлж, үйлдэж амьдрснаас нь хамааран тухайн сүнсний үнэлэмж, цаашдын өсөлт хөгжилт өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл, Бие сүнс Хар сүнснүүдийн нөлөө хаялга болох шунал, залхуурал, шантрал, өөрийгөө голох эсвэл хэт дөвийлгөх сэдлүүдтэй хэрхэн зохирч, өөрчлөгдөн хөгжиж байгаагаас нь шалтгаалан цаашдынх нь замнал зурагддаг.