Skip to main content

Үндсэн ойлголт

📄️ 1. “Хүн буюу Бид” хэмээх номын тухайд

1. Энэ ном анх 2018 онд Монгол улсад, Монгол хэлээр хэвлэгдсэн бөгөөд уг номын дотоод агуулга өгүүлэх санаа нь тун өвөрмөцөөс гадна бидний өмнө нь төсөөлж байгаагүй этгээд өнцгүүдээс харсан хачирхалтай гэмээр сэдвүүдийн тухай тун зоригтой бичсэн ном гэдэгтэй уншиж үзсэн ихэнх хүмүүс санал нийлдэг. Уг номд “Хүн” хийгээд “Хүн төрөлхтөн”-ий бий болсон Язгуур гарвалын эх үндэс, ухаан ухамсрын үүсэл хөгжлийн тулгуур зарчим буюу Хомо Сапиенсууд хэрхэн орчин үеийн ухаант хүмүүс болон хувирсан тухай нууцлаг хийгээд өвөрмөц түүхүүдийг сонирхолтой өнцгөөс тайлбарлан өгүүлснээс гадна өнөөгийн хүмүүс бидний тархи оюунд үйлчилж буй оюун сэтгэхүйн эх өгөгдлүүд, тэдгээрийн ажиллах зарчим хийгээд мэдээлэл хүлээн авах болон боловсруулах үйл явцынх нь далд дахь учир зүй хамаарал нөлөөллүүд мөн Ил Далд ертөнц хоорондын уялдаа холбоо харилцан үйлчлэл зэргийн тухай өөр бусад мэдээллийн сангуудаас тэр бүр үл олдох ухагдахуунуудыг шинээр гаргаж ирснээрээ онцлог номын тоонд багтдаг.

📄️ 3. Хүн буюу Бид номын “Хандагч” хэмээгдэгч хэн болохын тухайд

1. “Хүн буюу Бид” номыг 2 болон түүнээс дээш удаа, “Хүн буюу Бид-2” номыг 1 удаа, явцын дунд “Хүн буюу Бид-3” номыг 1-ээс дээш удаа заавал уншсан байхаас гадна эдгээр номын ил далд утга ухааны хэм хэлэмжийг тодорхой хэмжээгээр дотроосоо мэдэрсэн, өөрийн үзэл бодол сэтгэл зүрхээрээ номын агуулгыг даган дэмжсэн, улмаар өөрийгөө бэлдэн шийдвэр гаргаж уг номын Хандагчдын бүлхэмд сайн дураараа нэгдсэн хүмүүнийг “Хандагч” гэнэ.

📄️ 4. “Хүн буюу Бид” номын бүлхэм хэмээх ойлголтын тухай

1. Хүн төрөлхтний оюун санааны ерөнхий чиг хандлага, ухамсрын төлөв байдлын сөрөг өөрчлөлтийн тухай сэрэмжлүүлэн сануулсан “Хүн буюу Бид” номын утга агуулгад нийцүүлсэн, хүн төрөлхтний “”хүн чанар хүнлэг сэтгэл -ийн алдагдал буюу ёс суртахууны доройтлын зэргэмжийг төвшитгөн шинэчлэх нэгэн өвөрмөц аргыг эхлээд дэлхий даяар сурталчлан таниулах, улмаар түгээн дэлгэрүүлэх нь тус номын бүлхэмийн үндсэн зорилго байна.

📄️ 5. “Тэргүүн хөтөч” хэмээгдэгч хэн болохын тухайд

1. “Хүн буюу Бид” номыг анхлан буулгасан, эх хувийг нь бэлдэж ном болгон хэвлүүлсэн, улмаар номын дотоод агуулга, үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд бусад нөхдийн хамтаар хичээн зүтгэж буй Монгол улсын иргэн Эгшиглэн овогт Баасанжавын Наранбаатар гэдэг хүний бий болгосон номын бүлхэмийн хүрээнд хэрэглэгдэх тусгайлсан нэрийг “Тэргүүн хөтөч” гэнэ. Энэ оноосон нэрийг зөвхөн уг номын зохиогч Б.Наранбаатарт хамаатуулан хэрэглэнэ.

📄️ 6. “Хөтөч” болон “Дагуулагч хөтөч” хэмээгдэгч хэн болохын тухайд

1. “Хүн буюу Бид?...” номын талаархи үндсэн ойлголт, агуулга, дотоод суртахууны тухай мэдлэг, үлгэр хэлэмж, нөлөө хаялга, ухамсарт хүрэх холбоос болоод түүнийг нь мөрлөн хүмүүний дотоод сэрэхүйг өдөөх арга зэргийг танин мэдсэн, далд нөлөөллийн аргуудыг хэрэглэх үл хэрэглэх зөвшөөрлийн тухай ойлголтыг бүрэн ухамсарлаж ойлгосон хандагчийг сонгон “Дагуулагч хөтөч”-өөр томилон ажиллуулна. Томилох эрх нь зөвхөн Тэргүүн хөтчид хадгалагдана.

📄️ 7. Чиглүүлэгч хөтөч” хэмээгдэгч хэн болохын тухайд

1. “Хүн буюу Бид” номын утгыг бүрэн ойлгож ухсан, номын нөлөө хаялгыг өөрийн сүнсээр мэдэрсэн, тэрчлэн дотоод агуулга болон ерөнхий санаануудыг нь жижгээс нь том хүртэл нь бүрэн мэддэг болсон хандагчийг бүлхэмийн Чиглүүлэгч хөтөч-өөр томилон ажиллуулна.

📄️ 8. “Хүн буюу Бид” Нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын тухайд

1. “Хүн буюу Бид” НҮТББайгуулга нь анх 2021 онд “Хүн буюу Бид” номонд агуулагдах шинэ үзэл санаан дор нэгдсэн хэсэг залуусын санаачлагаар байгуулагдсан бөгөөд номоо олон нийтэд сурталдан таниулах, түгээн дэлгэрүүлэх үндсэн зорилготойгоос гадна Сэрэнги үзэл санааг хүн төрөлхтний оюун сэтгэхүйд төлөвшүүлж, ёс зүйд тулгуурласан шинэ сэтгэхүй рүү аажмаар шилжүүлэхээр ажиллаж буй ТЭД-ний үйлсэд өөрсдийн хүч хэмээ нэгтгэн, хамтарч оролцох хүсэлтэй Монгол залуусын байгууллага юм.