Skip to main content

Биешил санаа

Бидний мэддэг Амьдахуйн мэдээллийн санд хараахан бүртгэгдэж амжаагүй Оршихуйн мэдээллийн сангаас ирж буй шинэхэн өгөгдөл мэдээллийг биешил санаа гэнэ. Язгуур сүнс сэрэхийн хэрээр тухайн хүн Оршихуйн мэдээллийн санд ойртох, биешил санаа хүлээн авах боломж нь нээгдэж байдаг. Хүн төрөлхтний хөгжилд дэвшилд нөлөөлөхүйц биешил санааг тосч аван бодитжуулж өгсөн мянга мянган өв тээгчдийн ил далд нөлөөллөөр эртний хүмүүс орчин үеийн оюун ухаант хүмүүс “БИД” болон хувирсан хэмээн ойлгох хэрэгтэй.