Өв тээгч
Оршихуйн мэдээллийн сангаас өөрт тохирсон өгөгдөл мэдээллийг Язгуур сүнсээрээ дамжуулан авч, амьдрал дээр биежмэл санаа болгон буулгах чадвартай хүнийг Өв тээгч гэнэ. Өв тээгчийн Язгуур сүнс нь Оршихуйн мэдээллийн санд тэмдэглэгдэн үлдсэн биешил санааг шууд хүлээн авах “онцгой” эрхтэй байдаг бөгөөд хүлээн авсан биешил санаагаа алдаа мадаггүй эсвэл маш бага алдаатайгаар энэ амьдрахуйн мэдээллийн санд хүлээлгэн өгөх үүрэгтэй байна. Энэ үүргээ даган тухайн биешил санааг биежмэл болгох ур чадварт богино хугацаанд, хурдтай бөгөөд амжилттай суралцах өгөгдөлтэй байдгаараа энгийн хүмүүсээс ялгардаг.