Хар сүнс
Оршихуйгаас хүмүүсийн тархи оюунд нөлөөлж буй бүхий л өгөгдөл мэдээллүүд дотор холилдон орж өөрт нь мэдэгдэлгүй ажиллаж байдаг сөрөг муу бодлуудыг хар сүнс гэнэ. Тэдний нөлөөллүүдээс улбаалан дэгдэх муу сэдэл муухай үйлдлүүдийг хүмүүст өөрсдөд нь анзааруулах, мэдрүүлэх, таниулах улмаар ухааруулах зэрэг үндсэн үүргүүдтэйн дээр зөвхөн ухаарлаар тооцоо хийдэг Оршихуйн зарчимд захирагдан ажилладаг. Мөн ухаарч үл чадах нэгний сүнсний эрчмийг хаахаас эхлээд хэрэгтэй гэж үзвэл өвчин зовлон үүрүүлэх, эд хөрөнгө, амь нас, ирээдүйн үрсийнх нь амьдралыг ч тооцоонд авах эрх бүхий янз бүрийн зэрэг дэстэй байдаг. Амьдрахуй хэмээх сургалтын танхимд Хар сүнс гэгч багш “Ухаарал” хэмээх сэдвээр хичээл заадаг, хэмээн товчхон ойлгож болно.