Дээд оюун ухаан
Бүтээмэлээс амьдлаг буюу хүмүүс бидний оюун ухаан, амьдлагаас ухамсарлаг буюу одоо биднийг өөрчилж буй хосолмол сүнстний оюун ухаан, ухамсарлагаас тунгалагшмал буюу таван хэмжээстэд хэрэглэгдэх өндөр нягтаршлын оюун ухаан гэхчлэн шат шатаар хөгжин дээшлэх оюун ухааны эрэмбэ зэрэглэлийг тухай ойлголт “Хүн буюу Бид”-2 номд бий. Тэдгээр шат зэрэглэлүүдийн хамгийн дээр орших “Дээд оюун ухаан”-ы хурд болоод нөлөөллийнх нь хүч чадлын тухай өнөөгийн хүмүүс бидний бэсрэг оюун ухаан ойлгох боломжгүй. Бид өөрсдийнхөө оюун ухааныг орчин цагийн энгийн комьпютер гэж үзвэл ТЭД-ний оюун ухаан орчин үеийн квант комьпютерийн 10 000 жилийн дараахи загвар гэж зүйрлэхэд бараг болохоор гэсэн үг. Тиймээс харьцуулалт хийх боломжгүй.